ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
- 1.1 Хэрэглэгч та Cargomall.mn вебсайтыг ашиглахын өмнө үйлчилгээний журмыг сайтар уншиж танилцана уу.
- Cargomall.mn гэдэг нь Карго Молл Монголиа ХХК-н албан ёсны вэб хуудсыг
- Хэрэглэгч гэдэг нь Cargomall.mn вебсайтын үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн бүртгэлтэй болон бүртгэлгүй хэрэглэгчийг
- Үйлчилгээ гэдэг нь Cargomall.mn вэб сайт, програм хангамж, агуулах, хүний нөөцөөр дамжуулан хэрэглэгчид үзүүлж буй тусламж, үйлчилгээг
- Илгээмж гэдэг нь Cargomall.mn-н агуулахад хүлээн авсан болон хэрэглэгч tracking number-р бүртгүүлсэн агуулахад ирэхээр хүлээгдэж буй бараа бүтээгдэхүүнийг
- Илгээгч гэдэг нь хэрэглэгчийн захиалсан, худалдан авсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг
- Shipping label гэдэг нь тухайн илгээмжийн сав баглаа боодлын гадна талд байрлуулсан тоон утга зураасан код болон QR код бүхий tracking number, хүлээн авагч/хэрэглэгчийн овог нэрийг хэвлэсэн бичиг баримт
- Return label гэдэг нь тухайн илгээмжийг нийлүүлэгч тал руу буцаах зорилгоор нийлүүлэгчээс олгосон дижитал хэлбэртэй файл.
- Tracking number гэдэг нь илгээгч болон Cargomall.mn-ий үзүүлэгчээс тухайн илгээмжид оно осон тоон, зураасан код болон QR код утгыг
- Үйлчилгээ гэдэг нь Cargomall.mn вэб сайт, програм хангамж, дижитал контент, бидний зүгээс хэрэглэгчид үзүүлж буй тусламж, үйлчилгээг
- 1.2 Энэхүү журмаар Cargomall.mn -н бараа бүтээгдэхүүн, илгээмжийг өөрийн агуулахад хүлээн авах, тээвэрлэх түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.
- 1.3 Энэхүү журмын хэрэгжилтэд Cargomall.mn болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
ТАНЫ БҮРТГЭЛ
- 2.1 САЙТ-н үйлчилгээг ашиглахын тулд и-мэйл хаяг ашиглан хэрэглэгчээр бүртгүүлж, олон улсад болон Монгол улсад даган мөрдөж буй шуудан илгээмжийн тухай хууль тогтоомж, журамд заасан хувийн мэдээллийг бүрэн гүйцэт бөглөсөн байна.
- 2.2 Та өөрийн бүртгэл, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн аливаа үйлдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
ҮЙЛЧИЛГЭЭ
- 3.1 Cragomall.mn нь хэрэглэгчийн илгээмжийг өөрийн агуулахад хүлээн авч, тээвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу нэмэлт үйлчилгээ үзүүлж болно.
- 3.2 Хэрэглэгч tracking number бүртгүүлснээс эхлэн хүлээн авах, тээвэрлэлтэд бэлтгэх, төлбөр тооцоо, тээвэрлэх, илгээмжийг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явцыг Cargomall.mn-р удирдагдана.
- 3.3 Хэрэглэгч trucking number бүртгүүлэх үед урьдчилан сонгосон нөхцөлийн дагуу, илгээмжийг тээвэрлэлтэд бэлтгэх бөгөөд Cargomall.mn-с илгээсэн нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөгдсөнөөр бүрэн илгээмжийг тээвэрлэлтэд шилжинэ.
ҮНЭ
- 4.1 Илгээмжийн тээврийн зардал, нэмэлт үйлчилгээний төлбөрийг Cargomall.mn-с тогтоосон үнэ тарифын дагуу автоматаар тооцоолон гаргана.
- 4.2 Хэрэглэгч Cargomall.mn-н ҮНЭ хэсгээс үйлчилгээний үнэ тариф болон тооцоолох аргачлалын талаар дэлгэрэнгүй харах боломжтой.
ТЭЭВЭРЛЭЛТ, ХАДГАЛАЛТ ИЛГЭЭМЖ ОЛГОЛТ
- 6.1 Cargomall.mn нь илгээмжийг хүлээн авснаас хойш 7-21 хоногт багтаан хэрэглэгчийн гарт хүргэх бөгөөд олон улсыг хамарсан гамшиг осол, зэвсэгт мөргөлдөөн, цар тахал гэх мэт талуудын хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйлээс үүдэн дээрх хугацаа өөрчлөгдөж болно.
- 6.2 Илгээмжийг ҮНЭ хэсэгт заасан хугацаанд үнэ төлбөргүй хадгалах бөгөөд хэрэглэгч tracking number-аа бүртгүүлээгүй, үйлчилгээний төлбөр бүрэн гүйцэт төлөөгүй тохиолдолд үнэ төлбөргүй хадгалахаар зааснаас урт хугацаанд хадгалуулахаар хүсэлт гаргасантай адилтган үзэж ҮНЭ хэсэгт заасан тарифын дагуу хадгалалтын төлбөр нэхэмжилнэ
- 6.3 Илгээмжийг зөвхөн Cargomall.mn-д бүртгэлтэй хэрэглэгчийн иргэний бичиг баримтыг үндэслэн олгоно.
ХҮРГЭЛТ
- 7.1 Cargomall.mn хамтран ажиллагч байгууллагаар дамжуулан нийслэл хотод илгээмж хүргэх үйлчилгээ үзүүлж болох бөгөөд илгээмжийг хүлээлгэн өгөхдөө энэхүү журмын 6.3-г мөрдөнө.
- 7.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч илгээмжийн tracking number бүртгүүлэх үед нэмэлт цэсээс сонгох бөгөөд хүргэлтийн төлбөрийг хамтран ажиллагч байгууллагын хүргэлтийн ажилтанд илгээмж хүлээн авах үед төлнө.
- 7.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг хамтран ажиллагч байгууллагаас тогтоосон тарифаар гүйцэтгэнэ.
ИЛГЭЭМЖ БУЦААЛТ
- 8.1 Cargomall.mn нь агуулахаас гарч тээвэрлэлтэд шилжсэн болон нэгэнт Монгол улсад хүргэгдсэн илгээмжийг буцаах үйлчилгээ үзүүлэхгүй.
- 8.2 Агуулахад хүлээн авсан илгээмжийг 9.1-т зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу илгээгч рүү буцаах үйлчилгээ үзүүлэх бөгөөд ҮНЭ хэсэгт заасан тарифын дагуу төлбөр нэхэмжилнэ. Хэрэглэгч return label-г [email protected] хаяг руу илгээх эсвэл Cargomall.mn сайтын Миний илгээмж хэсэгт upload хийхийг анхаарна уу.
- 8.3 Илгээмж буцаахтай холбоотой аливаа зардлыг Cargomall.mn хариуцахгүй.
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
- 9.1 Хэрэглэгч tracking number бүртгүүлснээр Cargomall.mn хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
- 9.2 Агуулахын ажиллах цагийн хуваариас гадуур хүргэлт хийх оролдлого хийсэн, улмаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч тал илгээмжийг хараа хяналтгүй орхисноос үүдэн гарах аливаа хохирлыг Cargomall.mn хариуцахгүй.
- 9.4 Хэрэглэгчийн онлайнаар худалдан авсан, захиалсан барааны чанар, онлайн дэлгүүрүүд болон бараа материал нийлүүлэгчийн найдвартай байдалд Cargmall.mn баталгаа гаргах үүрэггүй бөгөөд ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
- 9.5 Хэрэглэгч илгээмж дахь бараа материалын нэршил, тайлбар, үнэ, тоо ширхэгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үнэн зөв мэдүүлээгүйгээс үүдэн гарах хохирлыг Cargomall.mn хариуцахгүй.
- 9.6 Cargomall.mn олон улсын шуудан илгээмжийн тухай хууль, дүрэм, АНУ болон Монгол улсын холбогдох хуулийн тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор илгээмжийн сав баглаа боодлыг задлах эрхтэй.
- 9.7 Cargomall.mn хэрэглэгчийн мэдүүлсэн бараа бүтээгдэхүүн нь бодит байдлаас илтэд зөрүүдтэй, худал мэдүүлсэн байх магадлалтай гэж үзвэл тухайн илгээмжийг тээвэрлэхээс татгалзах, холбогдох төрийн захиргааны болон, хуулийн байгууллагад мэдэгдэх эрхтэй.
- 9.8 Хэрэглэгч Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг санаатай болон санаандгүй байдлаар худал мэдүүлснээс үүдэн гарах иргэний болон эрүүгийн хариуцлагын бүрэн хүлээнэ. Хориотой барааны жагсаалттай танилцана уу.
- 9.9 Cargomall.mn Монгол улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гаалийн бүрдүүлэлт хийн нэвтрүүлэхээ журамласан болон гаалийн татвараас чөлөөлөгдөх тоо хэмжээ үнээс давсан бараа бүтээгдэхүүн эсвэл санаатай болон санаандгүй худал мэдүүлснээс үүдэн саатуулагдсан илгээмжид хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягт энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ.
- 9.10 Cargomall.mn нь илгээмжийг хадгалах, тээвэрлэх явцад гарсан аливаа эвдрэл гэмтлийг хариуцах бөгөөд үйлдвэрийн гэмтэл, агуулахад ирэхээс өмнө эвдэрч гэмтсэн нь нотлогдсон тохиолдолд дээрх хариуцлагаас татгалзах эрхтэй.
БУСАД
- 10.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцалж болно.
- 10.2 Захиалгыг цуцалсан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
- 10.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
Карго Молл Монголиа ХХК, 2022 © Бүх эрх хуулиар хамгаалагдсан.