Cargomall.mn Нууцлалын бодлого

Cargomall.mn нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын Бодлогод Cargomall.mn болон түүний түншүүд өөрийн вебсайт, төхөөрөмжүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ, аппликэйшнээр дамжуулан таны бүртгэлийн мэдээллийг цуглуулах, ашиглах нөхцөлүүдийг тусгасан болно. Cargomall.mn-ий үйлчилгээг хэрэглэж эхэлснээр Нууцлалын Бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Америк дахь агуулахын байршил: 2455 NW Nicolai St Suite B-D12 Portland, Oregon 97210 USA

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулдаг вэ?

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ тогтмол хүргэх, сайжруулах зорилгоор цуглуулдаг.

CARGOMALL.MN ХЭРЭГЛЭГЧИЙН ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Хэрэглэгчийн бидэнд өгдөг мэдээлэл

Хэрэглэгчийн өгч буй бүх мэдээллийг бид хүлээн авч хадгалах бөгөөд бидэнд мэдээллээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Cargomall.mn-ий санал болгож буй үйлчилгээг ашиглах эрх үүсэхгүй.

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Бид хэрэглэгчийн мэдээллийг:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт хүлээн авах, баталгаажуулах, илгээмийг хэрэглэгчийн гарт хүргэх, төлбөр тооцоо хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, сонгосон үйличлгээний талаар тодруулах
  • Үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, алдааг засч залруулах, үйлчилгээг илүү хялбар, үр ашигтай болгох
  • Хэрэглэгчийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох
  • Мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчийн оршин суугаа хаягийн мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх
  • Үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгчтэй утас, имэйл, чатаар холбогдох
  • Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс залилан луйврыг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг зорилгоор ашигладаг.

Хувийн мэдээллийг бусадтай хуваалцдаг уу?

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж ажилладаг бөгөөд мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахгүй. Зөвхөн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд эрх бүхий төрийн захиргааны байгууллагад холбогдох хууль журмыг үндэслэн эсвэл хууль хүчний байгууллагад прокурорын шийдвэрийг үндэслэн хэрэглэгчийн мэдээллийг хуваалцах бөгөөд түнш байгууллагуудтай үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Нууцлалын Бодлогын хүрээнд мэдээллийг хуваалцаж болно.

Түнш байгууллага гэдэгт илгээмж хүргэх, хүлээн авах, шуудан, имэйл илгээх, дата мэдээлэлд шинжилгээ хийх, маркетингийн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд багтана.

Дээрхээс бусад тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцаж болох тухай хүсэлт хүргүүлэх бөгөөд хэрэглэгч татгалзах эрхтэй.

Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд бид нийтээр хүлээн зөшөөрөгдсөн мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдлөг болгон аюулгүй байдлын шаардлага хангасан технологи ашигладаг.

Ашиглаж байгаа төхөөрөмжийнхөө аюулгүй байдлын тохиргоог ашиглан бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, дата алдагдахаас сэргийлэх боломжтой.

Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх, компьютер, төхөөрөмж, аппликэйшнээ гадны халдлагаас хамгаалах үүрэгтэй.

Хэрэглэгч ямар мэдээллээ харж болох вэ?

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд бид нийтээр хүлээн зөшөөрөгдсөн мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдлөг болгон аюулгүй байдлын шаардлага хангасан технологи ашигладаг.

Ашиглаж байгаа төхөөрөмжийнхөө аюулгүй байдлын тохиргоог ашиглан бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, дата алдагдахаас сэргийлэх боломжтой.

Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх, компьютер, төхөөрөмж, аппликэйшнээ гадны халдлагаас хамгаалах үүрэгтэй.

Хэрэглэгч хувийн мэдээллээ устгах хүсэлт гаргаж болох уу?

Болно.

Хэрэглэгчид хувийн мэдээллийг устгах эрхтэй:

  • Хувийн мэдээлэл нь анх цуглуулсан/ашигласан зорилготой холбоотойгоор шаардлагагүй болсон тохиолдолд
  • Хувь хүн зөвшөөрлөөсөө татгалзах үед
  • Хувь хүн мэдээллээ ашиглуулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх зүйн өөр үндэслэл байхгүй үед
  • Хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах үед
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хувийн мэдээллийг устгах шаардлагатай
Карго Молл Монголиа ХХК, 2022 © Бүх эрх хуулиар хамгаалагдсан.